Дархлаажуулалтын 114 цэгийн тоог өнөөдрөөс бууруулж 49 болгожээ. Учир нь хөдөө орон нутгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлж байгаатай холбогдуулан эмч, мэргэжилтнүүдийг дайчлан ажиллаж байгаа юм. Тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод 49 суурин цэгт, 9 явуулын автобусаар 102 багийн 742 эмч, ажилтан ажиллаж, 30671 иргэнийг дархлаажуулна.
Нийслэл хотод энэ сарын 20-ноос иргэд хоёр дахь тундаа хамрагдаж эхэлнэ. Тухайн үед нь дарлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийх талаар УОК-оос мэдээллэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.