СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лаост коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий даяар коронавируст цар тахал тархаад жил гаруйн хугацаа өнгөрч, ихэнх улс орнууд олон мянган иргэнээ алдаад байгаа. Зүүн өмнөд Азийн Лаос улсад өнөөдрийн байдлаар нийт 1,233 иргэн халдвар авсан байна. Тус улсад коронавируст цар тахлын улмаас нас барсан анхны тохиолдол өнгөрсөн амралтын өдөр бүртгэгджээ.

Энэ талаар төрийн мэдлийн мэдээллийн суваг Vientiane Times мэдээлжээ. Коронавирусийн улмаас нас барсан иргэн нийслэл Вьентьян хотод караоке клубт ажилладаг Вьетнам улсын 53 настай иргэн байжээ. Нас барсан эмэгтэй чихрийн шижин болон бусад суурь өвчтэй байсан байна.

. Бямба гарагт тус улсад 28 шинэ тохиолдол илэрсэн байна.

Лаосын эрүүл мэндийн газрын мэдээлснээр архаг хууч өвчтэй, биеийн байдал сул ахмадууд вирусээр халдварласан тохиолдолд хүндэрч байгааг анхааруулжээ. 7,2 сая хүн амтай улсад 200,000 орчим тун коронавирусийн эсрэг вакцин тариад байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.