Налайх дүүргийн 6 дугаар хорооны "Өнөр" амралтын газрын урд голд "Ланд-100" маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж, усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбаатарын ахалсан аврах бүлгийн есөн албан хаагч ослын газар ажиллажээ.
Ослын газар очиход 37 настай иргэн Г, гурван настай иргэн Э нар машинд гацсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, хоёр иргэнийг аварсан болохыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.