ОХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан түүхэн үйл явдлын 76 жилийн ойн баярын жагсаал өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотын Улаан талбайд эхэллээ.
Аугаа эх орны дайны ялалтын 76 жилийн ойн баярын цэргийн парад Москвагийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлж байгаа бөгөөд цэрэг армийн 12,000 бие бүрэлдэхүүн, 190 цэргийн хэрэгсэл, зэвсэгт техник, нисэх хүчний 53 онгоц болон 23 нисдэг тэрэг оролцох юм.
Коронавирусийн цар тахлын улмаас Ялалтын баярын арга хэмжээнүүд хоёр дахь жилдээ хязгаарлагдмал байдлаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд зарим үйл ажиллагаа нь зөвхөн цахим хэлбэрээр явагдаж байгаа юм. Түүнчлэн халдварын эрсдэлийн улмаас энэ жилийн цэргийн парадад гадаадын зочдыг урихгүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдээд байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.