Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башё өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Энэ удаагийн нацу башёг их аварга Хакухо М.Даваажаргал өнжиж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн жилийн дараа дахин озеки цолтойгоор барилдана. Ийнхүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан 22 монгол сумоч таван зиндаанд хүч үзэхнээ.
Өнөөдөр /тавдугаар сарын 9-ний өдөр/ дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.
- Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан - Маэгашира 12 Котоэко
- Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил - Маэгашира 9 Кагаяаки
- Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров - Маэгашира 7 Точиношин
- Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн - Маэгашира 4 Мёогирюу
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн - Комүсүби Митакеуми
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - Маэгашира 2 Мейсей
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд өнөөдөр маэгаширагийн хоёроос барилдаж буй Мейсейтэй барилдах оноолттой байгаа ба урьд нь хоёр бөхийн хувьд хоёр удаа учраа тааран барилдахад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж байлаа.