ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын 11:00 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт 804 хүн шинээр халдвар авч, коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 44,820 болжээ. Шинээр батлагдсан тохиолдлын 737 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт, дөрөв нь зөөвөрлөгдөж орж ирсэн бол долоо нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1,389 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 31,373 болж байгаа юм. Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас баржээ. 69 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ийнхүү нийт нас барсан хүний тоо 162 болж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4,968 хүн цар тахлын халдвар аван, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн - 2,826
Хүндэвтэр - 1,530
Хүнд - 499
Маш хүнд - 113 хүн байна.