Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нийт 86 суурин цэгт 215 багийн 1,414 эмч, ажилтан ажиллаж, 30,761 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.
Өнгөрөгч бямба гарагт нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 7,410, хоёрдугаар тунд 2,184, нийт 9,594 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан аж. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 76.8 хувь буюу 878,281, хоёрдугаар тунд 42.5 хувь буюу 484,675 иргэнийг хамруулжээ.
Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.