Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны тавдугаар сарын 07-ны өдрийн дугаар 51 тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.
Ардчилсан намын хувьд Улсын дээд шүүхийн лавлагаа, захиргааны хэргийн шүүхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаан дээр үндэслэж асуудлыг хуулийн дагуу шийдэх болно хэмээн СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу шаардлагатай бүх материалаа бүрдүүлж ирүүлсэн Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигч С.Эрдэнийг 2021 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, энэ сарны 24-нд үнэмлэх гардуулахаар тогтсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За эрдэнэ дарга нийгмийн даатгал идсэн хэрэг нь уучлагдаж цуглуулж авсан юм нь хууль ёсных боллоо.бат үүл , Элбэгээ, Эрдэнэтийн 49-ийнхэн уучлагдаж хамтарч ажиллахаар боллоо. МАНАН-ны шинэ босс хүрэлбалт түм наслаг!