Төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй АН-ын дарга М.Тулгат болон нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар уулзахаар ирсэн юм.
Гэвч тэднийг талбай дээрх жагсагчид “Ардчиллын хулгайч нар зайл” хэмээн хөөж, тал талаас нь дайрснаар М.Тулгат нар аргагүй буцаж явлаа.
Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат “АН нэг байх ёстой. Бид гишүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовж байна. Тиймээс нүүр тулан уулзаж, нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийхийг хүсч ирлээ. Гэвч Х.Баттулга гэдэг хүн Монголын ард түмний тархийг бохирдуулж, буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Үнэн хүчтэй шүү. Бид намаа нэгтгэх яриа хэлцлийг хуулийн хүрээнд хийнэ. Түүнээс биш наймааны шинж чанартайгаар явахгүй. АН-ын тамга надад бий. Надад байгаа тамга хүчин төгөлдөр. Бид үнэнээр явж байгаа учраас хүлээцтэй хандаж байгаа. Би сүүлийн үед мэдэгдэл хийхгүй байгаа. Ном журмын дагуу шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Гэтэл өчигдрөөс ордны хуйвалдаан явж эхэллээ. Хууль ёсны АН-ын тамгыг булаан авах ажиллагаа явуулж байна. Хууль шүүхэд нөлөөлөх гэж оролдох боллоо. АН Х.Баттулга гэдэг хүний дангаар ноёрхох бодлогын тоглоом болж болохгүй. АН үзэл санаан дээрээ тууштай зогсох ёстой. Энэ нам Хойд Солонгосын ажилчны нам болох гэж байна. Тамгын асуудал шүүх дээр байгаа. Ц.Тувааны тал байнга хойшлуулж ирсэн. 30 гаруй өмгөөлөгч оруулж, шүүхэд нөлөөлөх оролдсон. Яасан ч их мөнгөтэй юм. Шүүгчдийг дарамталж айлгаж байгаа мэдээлэл сонсогдож байна.
30 жилийн ардчилал хэн нэгний эрх мэдлийн төлөө яваагүй. Энд байгаа УИХ-ын гишүүд ийм зүйлийн төлөө өлсөж байгаад харамсаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хужаа юу гуцаад эхлэв ээ, Тулгат хужаа