Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус БНХАУ-ын “Sinopharm” коронавирусний вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвшөөрснийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Ингэснээр тус вакцин ДЭМБ-аас аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээ авсан “COVID-19”-ийн 6 дахь вакцин болж байгаа юм.
ДЭМБ олон улсын COVAX механизмаар дамжуулан худалдан авч болох коронавирусний вакцины жагсаалтыг өргөжүүлж буй нь улс орнуудад “Sinopharm”-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон нь үйл явцыг хурдасгаж, худалдан авах, ашиглах боломж олгоно гэж үзэж байгаа аж.
Одоогийн байдлаар ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвлөсөн вакцины жагсаалтад АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн "Comirnaty" вакцин, Америкийн "Johnson & Johnson" компанийн охин компани болох "Janssen", Америкийн "Moderna" компани, мөн Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцины хоёр хувилбарыг оруулаад байгаа юм.
Эх сурвалж: ДЭМБ www.who.int
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.