УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Маргаашнаас хатуу хөл хорио сулрах хэвээр ч дараах дүрэм журмыг сахихыг анхаарууллаа.
ЗГХМА-ны дарга Ц.Ганзориг: Монгол Улсад халдвар тархснаас хойш 44 мянган хүн халдвар авч 164 хүн амь насаа алдлаа. Өнгөрсөн 26 хоногийн хөл хорионы хугацаанд мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг хоёр дахин бууруулсан хэдий ч нөхцөл байдал хүнд байна.
Ийм учраас ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэе
- Шаардлагагүй бол гэрээс гарахгүй, гэртээ хүн урихгүй байх
- Олныг хамарсан уулзалт зохион байгуулахгүй байх
- Вакцинд хамрагдсаны дараа халдвар авах вий гэж байнга сэрэмжлэх
- Нийтээр дагаж мөрдөх журам зааврыг бүх шатанд тогтмол сахих
- Аймаг нийслэлийн Засаг дарга нар орон нутаг-хот хооронд иргэдийг зорчуулахгүй байхыг хатуу анхааруулж байна.
Өнгөрсөн 26 хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоогүй бол өдөрт 3000 хүн халдвар авах байсан. Мөн нас баралт тэр хэмжээгээр нэмэгдэх байсан. Бидэнд тус болж буй гол зүйл бол вакцинжуулалт.
Зургадугаар сарын 15 гэхэд тодорхой хэмжээний үр дүнд хүрнэ. Долдугаар сарын нэгэн гэхэд халдварыг барьж авч чадна гэсэн тооцоолол гарсан.
- Төрийн албаныхан зургадугаар сарын 4 хүртэл 30 хувь нь ажиллах шийдвэр гарсан гэж байна. Хоёр тундаа хамрагдсан хүмүүс ажиллаж болохгүй юу?
- Халдварын тархалтыг хумих үүднээс энэ шийдвэрийг гаргасан. Ахуйн хүрээнээс дахин халдвар тархах эрсдэл байна.
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийнэ гэсэн? Маргаашнаас хөл хорионы дэглэм буурдаг, цагдаа-иргэн хоёрын хооронд маргаан үүсдэг шүү дээ
- Нийслэлийн засаг даргын захирамжаар зохицуулагдана. Өглөө 07:00-22:00 цагт хэвийн, бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийнэ. Орон нутгийн Засаг дарга нар нь бүс нутагтаа зохицуулалтаа хийнэ гэсэн.
- УОК-оос төв талбайд сэтгүүлчдийг нэвтрүүлж болохгүй гэсэн үүрэг өгсөн юм уу?
- Тодорхой салбарын үйл ажиллагааг УОК зохицуулж шийдвэрээ гаргадаг. Сэтгүүлчийн биед санаатай, санамсаргүй байдлаар биед нь халдсан эсэх асуудалд мэргэжлийн байгууллага нь дүгнэлт гарах биз ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зунаас наашгүй нь
Та нар ингэж хэлнэ гээд наад үгээ эртнээс бэлдсэн байсан