СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-28

ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн асуудлыг АБГББХ-оор хэлэлцэх гэж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

15:00 цагт зарлагдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаандаан гишүүдийн ирц хүрээгүй тул эхлээгүй байна.

Өчигдөр буюу 11-р сарын 27-нд Засгийн газрыг огцруулах санал гаргасан 27 гишүүн мэдээлэл хийж УИХ-ын дарга, АТГ болон УПЕГ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороо зэрэг холбогдох байгууллага, эрх мэдэл бүхий хүмүүст хандаж ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн асуудлыг шалгах, нягтлан тогтоох, олон нийтэд зарлахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ дагуу өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа юм байна.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.