Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед Ардчилсан намаас Америкийн “DCI” гэх лобби фирмтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан нь хоёр долоо хоногийн өмнө ил болсон.
Улмаар тухай бүрт 100 мянган ам.доллар төлж хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг худалдан авах зорилготой бөгөөд түүнийгээ ч биелүүлж Монгол Улсын дотоод үйл явдлыг мушгин гуйвуулсан мэдээллийг олон улсад цацах оролдлогууд нь баримттайгаа гарч ирсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн эх сурвалжтай тэдгээр мэдээлэлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг парламентаар хэлэлцэн хүлээн авсан асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан” зэргээр илт гуйвуулсан байсан юм. Тэгвэл энэ худал мэдээллийг яг тэр чигээр нь дурдан АНУ-ын сенатын хоёр гишүүн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенд хандан захидал бичжээ. Сенатын гишүүд илт хуурамч мэдээллийг эш татан ийнхүү бичсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын дотоод асуудлын талаарх мэдээллийг нягтлалгүй ийнхүү явуулж байгаа нь тэдний хувийн санаачилгын гэхээс илүүтэй бэлдэж өгсөн мэдээлэл, зориудын явуулга байх магадлалтай юм.
Учир нь Ардчилсан намаас Америкийн “DCI” лобби фирмтэй хамтран ажиллахаар байгуулсан гэрээнд хэвлэл, мэдээллийг худалдан авах болон бусад улстөрийн лобби үйл ажиллагаа явуулна зэргээр дурьдсан байна. Түүнчлэн “DCI” фирм нь Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажлуудад удаа дараа ажиллаж иржээ. Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуульд 380 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байсан юм. Энэ асуудлаасаа болж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр нь уг ажлаасаа халагдаж байв.
Ер нь энэ компани нь АНУ-ын Бүгд найрамдах намтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд дээрх худал мэдээлэл бүхий бичгийг гаргасан сенатын хоёр гишүүн нь тус намын гишүүд юм. Тиймээс урьдын холбоогоо ашиглан ийнхүү үйл ажиллагаа явуулж байхыг үгүйсгэх аргагүй. Мөн энэ бичигт нь Төрийн нарийн бичгийн даргын зүгээс хариу ирүүлээгүй байгаа бөгөөд тэдний хувьд уг мэдээллийг нягтлан шалгах нь гарцаагүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yag Ukraine Myanmar dabtagdah ni dariu naaduulaa tsaash bolgo eb negdel heregtei mafia ustgahad tolgoig ugui bolgo gej
Монголчуудын дотоод хэрэгт гадны лобби хийдэг байгууллага оролцдог нь манай улс төрчдийн/увайгүй,урвагчидийн сул дорой байдлаас/ арчаагүй,мэдлэггүй,шуналаас эх орноо ,газар шороогоо,хүн ардаа худалдаж юуч хийхээс буцахгүй болсоны үнэн дүр юм !!!Монголчууд тэнэг биш шүү!!!!!
ХЭРЭВ гадны хатгалгаар АН ынхан ард түмнийг турхирах гэж байгаа бол зүгээр сууна гэж байхгүй шүү Алтанхуяг гуай алалцвал алалцажмбас болно
Яаг л хийсэн гэрээнийхээ дагуу ажиллагаа явагдаж байна даа. Одоо монголд дотроос нь үймэн самуун дэгдээж, түүний үр дүнд ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах, онц байдал тогтоох замаар Баттулга Монгол улсын тусгаар тогтнолд занилхийлж, төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх, дарангуйлалыг утгаар нь тогтоохоор үргэлжлэнэ....
Ene heden nohdoos bolood Dotoodiin Dain bolood USA tsergee oruulj ireh vii de