АНУ-ын "Pfizer" болон ХБНГУ-ын "BioNTech" компаниуд Токиогийн олимпод оролцохоор зэхэж буй тамирчид болон албаны хүмүүст зориулан коронавирусийн эсрэг вакцин хандивлахаар болсон гэж Олон улсын олимпын хорооноос өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.
Хандивын вакцинуудын хүргэлт энэ сараас эхлэх бөгөөд Олимпын төлөөлөгчид Токиод ирэхээсээ өмнө хоёр дахь тунгаа тариулан, бүрэн вакцинжуулагдахад хангалттай хугацааг өгөх зорилготой аж. "Токио-2020" зуны олимпын наадмын нээлт ирэх 7 дугаар сарын 23-нд болох билээ.
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах "Бид удахгүй болох Олимпын болон Паралимпын наадмын тамирчид, төлөөлөгчдийг үлгэр жишээ болон, боломжтой үедээ, боломжтой байршилдаа вакцин тариулахыг урьж байна" хэмээн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. "Pfizer-BioNTech" вакциныг нэгдсэн байдлаар хандивлах хэдий ч вакцинжуулалтыг тухайн улс орны удирдамж, орон нутгийн дүрэм журмын дагуу хийх ёстой гэж тус холбооноос мөн мэдэгджээ.
Эх сурвалж: AP