Хоёр хуваагдсан АН дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй хэвээр. Бурууг бусдаас биш, өөрсдөөсөө хайж, учир зүйгээ тогоон дотроо олчихоосой гэх хүлээлт ард иргэдийн дунд байгаа нь нууц биш. СЕХ холбогдох байгууллагуулын лавлагааг үндэслэн АН-ын дарга С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн.
Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын таван гишүүн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад хоёр хонож байна.
-Үндсэн хуулийн 31.2-т УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлнэ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.5.5-д УИХ-д суудал бүхий нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж хуульчилсан.
О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшихийг хүссэн Н.Алтанхуяг өөрийг нь СЕХ бүртгэж авахгүй гэдэг хуулийн заалтыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймдээ ч асуудлаа шийдэх нэг ч алхам хийлгүйгээр шууд өлсчихсөн нь иргэдийг талцуулах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх дараагийн алхмын эхлэл байв уу гэж хардахад хүргэж байна. Ард түмний нэр барьж бусдыг дүүжлэх тухай болчимгүй үг хэлсэн нь ч үүнийг нотолно. Эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсөж байгаа тэднийг дараагийн “долоодугаар сарын 1”-ний авторууд байх вий гэхээс иргэд эмээж байна.
Болж буй үйл явцын талаар хуульч Б.Мэргэн ийнхүү байр сууриа илэрхийллээ.
“Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудалтай нам, эвсэл нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага нь шийднэ гэсэн заалт бий. АН-ын 11 гишүүн АН гэсэн үг биш. АН-аас сонгогдсон гишүүд болохоос төлөөллийн төв байгууллага нь биш. Тэгэхээр төлөөллийн төв байгууллага АН өөрсдөө шийдэх болохоос бид дэвшүүлж байна гээд хэдэн гишүүн шийдэх эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй. Хууль зөрчөөд явж байгаа хүмүүс” гэв.
С.Наран
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Muu amid yavaxaar sain olsoj yx!
ANiin ued mongol oodolson tuuh bhgui.oorsdoo huvaaj idej uuna.jaahan hogjih bolomj garahaar olsood booj uhlee
Наадхи Баттулгадаа импичмент яаралтай хийж улс орноо хяналтандаа ав!!! Тэгэхгүй бол өшөө их цус урсах гээд бна шүү!!!
Иргэд хөл хорио гээд хууль дүрмээ дагаж байхад эд нар Монголын хуулинд захирагдахгүй хуулийг уландаа гишгэж б.а Хүмүүс ковидоор үхэж хүнд байдалд байхад санаа зовохгүй зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Ард түмнээ доромжилж байна.
Хаана ч ажилгүй.хэнд ч хэрэггүй улс тэгээд л сууж байг.хогийн шүүр өгөөд талбайгаа цэвэрлүүлээд авмаар юм да...