СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Экс Ерөнхийлөгчийн машиныг дэлбэлж, амь насанд нь халдахыг санаархжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мальдив улсын хамгийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдож байсан экс Ерөнхийлөгч Мохамед Нашидын амь насанд нь халдахыг санаархаж машиныг нь дэлбэлжээ. Одоогоор Парламентын дарга хийж байгаа түүнийг машиндаа суух үед нь дэлбэрэлт болсон ба тэрээр эсэн мэнд үлдсэн ч хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мальдивын Ардчилсан намын мэдээлснээр нийслэл Мале хотод 53 настай экс Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг санаархжээ. Сэжигтэй этгээдүүд Ерөнхийлөгчийн машины дэргэд зогсож байсан мотоциклод тэсрэх бөмбөг байршуулсан байсан гэж таамаглаж байна.

. Нийслэлийн оршин суугчид дэлбэрэх чимээг сонссон байна.

Мохамед Нашид нь 2008 онд Мальдив улсад анхны ардчилсан сонгуулиар ялалт байгуулж төрийн тэргүүн болсон юм. 2012 онд болсон төрийн эргэлтээр түүнийг буулгасан боловч 2018 оны сонгуульд гэмт хэрэгт холбогдон өрсөлдөх боломжгүй болжээ. Гэвч 2019 онд түүний удирддаг Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулснаар Ерөнхийлөгчийн дараа хоёрдугаарт орох Парламентын даргын суудалд суусан байна.

Тус улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид манай нийгэмд ийм төрлийн халдлага гарах ёсгүй бөгөөд гэмтэж шархадсан Нашид, бусад туслахууд болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.