СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-07

LIVE: УИХ дахь АН-ын гишүүд СЕХ-нд шаардлага хүргүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ бүртгээгээгүйгээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Тэд СЕХ-нд шаардлагаа дахин хүргүүлжээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат: 

-. АН-ын нэр дэвшигчийг хууль ёсны дагуу бүртгүүлэх шаардлагыг гардуулж, уулзлаа. Яг одоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж байгаа юм байна. Зарим баримтуудыг авахаар хэд хэдэн газар хандаад байгаа юм байна. Ямар ч байсан хяналтын ажил явагдаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Хоёр Ардчилсан нам байна гэж байснаа нэг намд нь сонгуульд өрсөлдөх эрх олгосныг бид эсэргүүцэж, суултаа өлсгөлөн болгож хувиргаад байна. СЕХ хоёр албан бичгийг /үзэх/ үндэслэн шийдвэр гаргасан байна лээ. Бид үүнийг хууль бус гэж үзэж байгаа. . 2017 оноос хойших бүртгэлд С.Эрдэнэ намын дарга байна гэдэг нь хууль бус шийдвэр, зохион байгуулалттай жүжиг. 

-Та нарыг хоол идсэн, архи дарс уусан гэсэн мэдээлэл гарсан? 

-Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласнаас хойш бид нар нэг ч бохь амандаа хийгээгүй. Эрүүл мэндийн сайдын захирамжаар бид нар СБДЭМТ-д очиж, клизм тавиулсан. шүү. Б.Ганбат гишүүн эрүүл мэндийн байдлаас хамаарч өлсгөлөн биш, суултад оролцож байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.