Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 737 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 734 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 681 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын тохиолдлын тоо 43201 болж байна. Сүүлийн 24 цагт 1291 хүн эмнэлэг болон тусгаарлалтаас гарчээ. Ингэснээр 28533 нийт хүн эдгэрээд байна.
Түүнчлэн коронавируст халдварын улмаас 11 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар 153 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар 4888 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2804 хүн хөнгөн, 1448 хүндэвтэр , хүнд 475, маш хүнд 125 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.