Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авч энэ сарын 5-ны өдөр шалгалтын ажиллагаа явуулжээ.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 4-15 тоотод иргэн С.Т нь нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Коронавируст цар тахлын үед иргэн та иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.