СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украин улс ОХУ-ын хил дагуу 400 км урт шуудуу ухжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Украин улс ОХУ-тай хиллэх хэсгийн дагуу 400 орчим км-ийн урттай танк эсэргүүцэх шуудуу ухсан гэж тус улсын Хил хамгаалалтын албаны тэргүүн Сергей Дейнеко мэдэгджээ.

Уг бэхлэлтийн ажил нь Харков мужид дуусах шатандаа орсон бөгөөд Чернигов мужид хурдацтай урагшилж байгаа аж.

Тус инженерийн зохицуулалтаар Украин улсын хилийн шугамыг 100 хувь хянах бөгөөд хорлон сүйтгэх бүлэг, хүсээгүй этгээдүүд, хууль бусаар хил нэвтрэгчдээс урьдчилан сэргийлэх зорилготой болохыг Сергей Дейнеко онцолжээ.

Анх тус төслийн зардлыг ойролцоогоор 143 сая ам.доллароор тооцож байсан хэдий ч төсвийг 90 орчим сая ам.доллар болгож танасан байна. Уг ажлыг зургаан сарын хугацаанд багтааж дуусгах байсан боловч 2018 он хүртэл сунгасны дараа 2021 он болгоод байсан бөгөөд эцэст нь 2025 онд дуусгах зорилт тавьжээ.

Эх сурвалж: ТАСС, Известия

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.55

ajil hiisen nertei mungu hulgailah arguudiin neg l baina. iim tusgaarlalt hiisneer byren hamgaalna ch gej yu baihav...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.