СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Твиттерчдийг найрсаг, ухаалаг байхыг хүсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Твиттерийн зүгээс хэрэглэгчдэдээ хандан хэн нэгэнд хариулт өгөхдөө бусдыг гомдоох, хор хөнөөл болох, дайрч довтолсон үг бичихээсээ өмнө дахин бодож, нягтлахыг сануулахаар болжээ.

Дэлхийн нийтийг хэрсэн уг сошиал платформ нь хэрэглэгчийн зан авир бусдад хор хөнөөл учруулж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарсаар ирсэн юм. Уг шүүмжлэлийн дагуу өнгөрсөн жил явуулсан туршилтаар багасгах арга олжээ. . Үүнтэй зэрэгцээд пост оруулсан хэрэглэгчид ч мөн дайрч доромжилсон хариулт хүлээж авах нь буурчээ.

Твиттер компанийн лхагва гарагт мэдэгдсэнээр Apple болон Android үйлдлийн системтэй гар утсан дээр Твиттер ашигладаг хэрэглэгчдэд автоматаар англи хэл дээр сануулга илгээж эхлэх юм байна. Цаашлаад тухайн хэрэглэгчийн төрөлх хэл дээр сануулга илгээх тухай яригдаж байгаа ажээ.

Өнгөрсөн жилийн эхний хагаст тус компани бусдад халдсан шинж чанартай 1,9 сая хаягийг илрүүлж, 925,700 хаягийг Твиттерийн дүрэм зөрчсөн хэргээр хаасан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.