Монгол ардын нам /МАН/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төрд өрнөөд байгаа хурцадмал байдал, тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаатай холбогдуулан тайлбар өглөө.
-Ардчилсан нам суулт зарлалаа. Эрх баригч МАН бүртгэл болон сонгуулийн байгууллагад нөлөөлж байна гэж ярьж байна. Энэ талаарх таны байр суурь?
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг ардын зүйр үг байдаг. Намын дотоод асуудлаа шийдэж, эв нэгдлээ ханган, Үндсэн хууль болон бусад хуулийг сахих шаардлагатай.
Намайг арван настай, мэдээ ороход Н.Алтанхуяг нарын хүмүүс улс төрд явж байсан. Энэ хүмүүс 30 жил улс төр хийж явлаа. Яагаад төлөвшдөггүй юм бэ? Монгол улс хөгжмөөр байна. Ард иргэд чинээлэг амьдрахыг хүсэж байна. Энэ бүхний саад тушаа болж 30 жил явж ирчихээд өнөөдөр нөгөө л шударга ёсоо ярьчихсан явж байна шүү дээ.
Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхаар шударга байдаг, биш байхаар шударга бус болчихдог байж болохгүй. Би дарга байвал шударга, дарга биш бол шударга биш гэж үзэж байгаад залуу хүний хувьд тааламжтай биш санагдаж байна. Энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.
Бидэнд Ковидоос өгсүүлээд зовох шалтгаан мундахгүй олон байна. Хэн нэгнийг дарга болгохын төлөө ард түмэн зовох ёсгүй. Улс төрийн намууд энэ соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүний сонгох сонгуульд монголын ард түмэн төрөө дээдэлж оролцох ёстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АН-ыхан угаасаа буруугаа бусдад чихээд сурчихсан л даа
Зовох ёстой бол зовийшдээ С.Эрдэнэ гэдэг хүн МАН- д үйлчилж өөрийгөө сонгуульд яагадч ялахгүй гэдгээ мэдсээр байж У.Хүрэлсүхийн замийг нь засаж байна . Н.Алтанхуягийг АН -дэвшүүлэхгүй бол ард бид яажч зовсан яахав МОНГОЛ ЯЛАНА
зөвшдээ
Та нарын өлсөнө үү үхнэ үү хэнд хамаатай юм хурдан далд орцгоо
Амарбаясгалан залуу хүн гэхэд намыг маш сайн удирдаж байна
УИХ-ын гишүүд хууль дээдлэхгүй байгаад улааран зүтгэж уухайлан хэрүүл тэмцэлд уриалж байгаад харамсаж байна
Цаад Алтанхуяг чинь ерөнхийлөгчид сул талаа атгуулж дээ бүр үхэж байдаг шүү дүүжилнэ нтр гэж солиороод л яавч эрүүл бишээ
АН эхлээд тодоод асуудлаа шийдчихээд дараа нь өлсөөч, аль нь жинхэнэ тамгатай вэ гэдгээ шийдээч үгүй байж өлсөж нтр
О.Цогтгэрэлийн АН-ынхан нэр дэвшигчээ бүртгүүлэхээс илүүтэй нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх л зорилготой байна
АН-ынхан хуууль дүрэм гэж мэддэггүй. Үүнээсээ л болж хагарч бутарч байгаа улс
Талбай дээр өлсөж байгаа АН-ынхан үймээн самуун зохион байгуулах даалгаврыг Женкогоос аваад гарч ирсэн нь тодорхой. Түүнээс биш хууль дүрмээрээ СЕХ нэг намаас нэг хүнийг нэр дэвшигчээр бүртгэнэ гэдгийг мэддэг л байлгүй дээ УИХ-ын гишүүн болж сонгогдсон юм байна эрх биш
Амарбаясгалан маш зөв ярьж байна. АН-ын дотоод хэрүүл ард түмний зовлон байх ёсгүй
Өгөр өвгөчүүд ерөнхийлөгч болох гэж жагсаж байхаар үр хүүхдүүддээ үлгэр жишээ амьдраачээ
Женко Алтанхуягийг нэр дэвшихгүй бол алтан өндөгийг чинь хага базна гэсэн байхаа хха
Ард түмэн дүүжилнэ гэ айлгаад байсан Н.Алтанхуяг ард түмнээ дүүжлэх нь #ковид
Эрх мэдлийн төлөө шунасан АН-ынхан одоо цус үзэхээс ч буцахгүй улаарч байна. аймаар байна
цар тахалтай үеийг далимдууулаад улс төрийн тахал тариад байгаа АН-ын энэ новшнуудыг ямааар ч юм бэ дээ
АН-ын хэрүүлээс хол байх минь
АН-ынхан дотооддоо учраа олж чадахаа байхаар Ардын намруу дайрч иргэдийг турхирахаа болиоч
Ийм болохоор л АН ялалт байгуулж чадахгүй байгааш шүү дээ нам дотроо дүрэмээ баримталж мэдэхүй бүгд эрх мэдэлд шуначихсан хүмүүсээр дүүрэн. Амарбаясгалан үнэн хэлжээ
АН-ыг дотроос нь өтөөсөн өвгөчүүд талбай дээр жагсаж байхаар вакцинаа хийлгэхийг уриалдаг болоосой
АН 2 хуваагдчихаад ард түмэн АН-ыг олохгүй төөрөөд байгааштээ. Нэг л АН гээд ичихгүй гүрийгээд байхын
2 нэр дэвшигчийг СЕХ бүртгэхгүй гэдгийг ЖАН-ынхан мааш сайн мэдэж байгаа шдээ, ингэж үймээн самуун дэгдээх гэж мөн ч их бэлдсэн байхдаа
МАН АН 2-н ялгаа томоос том харагдаж байна шүү үнэндээ Алтанауяг шиг Еөк-тэй болохыг хэн ч хүсэхгүй байх шүү
Дотоод асуудлаа шийдэж чадахгүй дээрээс нь Хууль дүрмээ баримталж мэдэхгүй яацан хүмүүс вээ ёстой л эрх мэдлийн төлөө үхэж үзүүлэх гээд байгаам бишүү хха
Танай нам хэдэн жил төр барьж байна тэрииг бодох хэрэгтэй
Zaa hachin ym yridag ym be. Ichichgeegeech. MAN tor bariad bid uneheer zovj bn.
MAN aigaad ursuldugchgui sonuulid orohoor bolloo uruvdmuur yumaa zugeer l ursuld chihgui ymarch songuuli bolohgui yum bna daa
Сонгуулиа хойшлуулж болдоггүй юм уу,,! Ийм үед нөгөө хэлэх дуртай ард түмнээ туйлдуулаад бас талцуулааад баймгүй бна, э/з-аа ч гэсэн бодмоор бгаам биш үү,,