УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ.
Цагтаа эхэлсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцжээ.
Мөн, уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байлцсан байна.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга:
-АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс СЕХ-ны удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая гэжээ.
Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно гэжээ.
Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна.
С.Сарнай
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв.
Оюун-Эрдэнэ зөв хэлжээ АН-н асуудал болохоос төр ард түмний асуудал биш хоорондоо учраа олж болох асуудал
Tiimee zuw
Оюун-Эрдэнийн ард Хүүк,Сү хоёр байгаа нь мэдээж.Тэр бол ямар ч эрх мэдэлгүй нэг муу бацаан.Хүний л үг дайж яваа өөрийн мэдэлгүй толгой.Асуудал ойлгомжтой болж байх шиг байна даа.
Эр хурга
Ёстой зөв ёронхий сайд маань сайд шиг үг хэлж бүх юм шудрага байх ёстой зөв
Алтанхуягийг СЕХ-бүргэж авах ёстой ч гэх шиг, Төрийн тэргүүн, ҮАБЗ- н тэргүүн нь ийм жижиг асуудалд орооцолдоод зөвлөмж гаргана ч гэх шиг юм яриад сууж байдаг өөрийнхөө хэр хэмжээ , чадамжаа харуулсан алхам болж байна даа. Ерөнхийлөгч.
ЕС-ын зөв. Ерөнхийлөгч нам бус, аль нэг намын эрх ашигийг илэрхийлэхгүй, хэрэгт нь оролцохгүй тийм үүрэгтэй, хуультай албан тушаал. Гэтэл нэг намын хэн нь нэр дэвших ёстойг яриад сууж байдаг. Төрийг, улсыг, ард түмнийг ийм мэдлэггүй, боловсролгүй, ухамсаргүй хүмүүс удирдахаар яаж хөгжих в.
Ерөнхийлөгч хүн арайч дээ хэлэх үг алга!!!
Баттулга хүрэлсүхийн нийлж АН ын нөхдийг шоронд хийх гэснийгээ горыг амсаж адуугаа алдагдуулж байгаа нь энэ бөлгөй
Л.Оюунэрдэнэ бол шааж чадна дөө нүд чихэндээ л итгэл өг бусдад итгэх хэрэггүй
Залуу ЕС маш зөв хэлсэн бна, баяр хүргье, ийм залуусаасаа ичээсэй МУ-ын Ерөнхийлөгч, АН-ын удирдлагууд. Энэ Н.Алтанхуяг чинь намынхаа байрыг зараад, мөнгийг нь идчихсэн нөхөр гээ биздээ, тэгээд намаасаа хөөгдсөн гээд яриад байсан, ичих булчирхайгүй, зальжин, муу хүндээ, ЕС байхдаа бонд гаргаж Монголын ард түмнийг өрийн намагт живүүлсэн, хүргэн Дэнзэнгээрээ дамжуулж хэдэн тэрбум төгрөг идсэн муухай хүн, Монголын төрд дахин бүү үзэгд
Хуулийн зөвлөх байхгүй юм уу ? ; дөнгүлээд бхиймаа!?;
жонхуу ч жинхэнэ жонхууруулах байсан бна шүү
БИ ЗАЛУУ ОЮУНЭРДЭНЭ САЙДЫГ ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ АРД ТҮМНИЙГЭЭ ХҮНДЭТГЭЖ АЛИВАА ЗҮЙЛД ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАЖ СИНГАПУРИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КУАН ЛИ ШИГ НАМ ГЭХГҮЙ УЛС АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ХЭНИЙЧ ХАРААТ БУС МОНГОЛИЙН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БАЙЖ СОНГУУЛИА ЯВУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА.