СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-06

Нийтийн тээврийн автобус бямба гарагаас ердийн цагийн хуваариар явна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болоод буй.
Тэгвэл хязгаарлалтаас хамааран хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим ямар байхыг УОК-оос танилцууллаа.
Ажиллах горим: Хэвийн (халдвар хамгааллын дэглэм сахих) бөгөөд нэг дор 30-аас дээш хүн хязгаарлана. Мөн хоёр метрээс доошгүй зай барих
Хөдөлгөөнд оролцох цагийн горим: 07:00-00:00
Нийтийн тээврийн хэрэгсэл: .
Автомашин: Автомашины улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих (зөвхөн нийслэлд) аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.
Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээвэр: Халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. \онцгой комиссын зөвшөөрөлтэй, нэг суудал алгасч нэг зорчигч суулгах, хүн хоорондын зай барих\ Гэхдээ эрх бүхий байгууллагаас хязгаарлалт тогтоосон үед Монгол Улсын Шадар сайдын 2021 оны ... дүгээр тушаалаар батлагдсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-аар зохицуулна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллана. Шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлнэ. \орох гарах тээврийн хэрэгслийг хязгаарлах, үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ\
Агаарын хил, авто зам, төмөр замын боомт: Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.103

irged shuumjleed baigaa yum baihgui troll-d l face deer seveed baigaa yum

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.