СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-06

Архангай аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

 

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нарын хамт аймгийн Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газар, 19 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хуралдаан хийжээ.

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цар тахлын голомтыг хумих, голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, бусад төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нийгмийн баталгааны тухай мэдээлэл өгсөн юм.

Мөн Архангай аймагт вакцинжуулалтын татан авалтыг ямар нэгэн саадгүй хүргэх саналыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн байна. 

Он гарснаас хойш Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр нийт 1 тэрбум 268 сая 985 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслэлүүд Архангай аймагт олгогджээ.

Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар аймаг, сумдын удирдлагууд мэдээлэл өгсөн юм. 

- Төвшрүүлэх сумын улсын нөөцийн фондод байгаа өвс тэжээлийг хаваржилт хүндрэлтэй сумдад хөнгөлөлттэй үнээр олгох,

- Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх,

- Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх сумын яаралтай тусламжийн автомашиныг шийдвэрлэх,

- Хоёр долоо хоногийн дараа 50 гаруй мянган тун вакцин ирүүлэх8

- Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг түргэсгэх,

- Хамгаалах хувцас хэрэгслэлийн нөөц зэрэг асуудал нэн тэргүүнд шаардлагатай байгаа тухай уламжилжээ.

Мөн Архангай аймгийн залуучуудын санаачилсан “ХАМТДАА ДАВНА” аянаар дамжуулан комбинзон 2500 ширхэг, нүдний шил 2500 ширхэг, гутлын улавч 2500 ширхэг, малгай 2500 ширхэг, “N95” маск 2500 ширхэг, нүүрний хаалт 2500 ширхэгийг тус тус хандивлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.