Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь Ковид-19 цар тахлын эсрэг тэмцлийн ачааны хүндийг үүрч, эрсдэлтэй орчинд өдөр, шөнөгүй ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нартаа талархлаа илэрхийлэн, сэтгэлийн дэм өгч, дархлааг дэмжих зорилгоор #1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяныг санаачлан эхлүүлээд байна.
Аяны хүрээнд Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубын гишүүд дархлаа дэмжих бэлгийн багцыг бүрдүүлж, цар тахалтай нүүр тулан тэмцэн ажиллаж буй Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 55 эмч, сувилагч, асрагчдад гардууллаа. #1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяны хүрээнд дархлаа дэмжих 50,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багц гаргажээ. Үүнд:
-Витамин С 1000 IU Витагрипп чацарганатай мөхлөг
-Витамин Д3 1000 IU
-Салимон спиртэн ханд
-Эко уусдаг цай
-Санитас гар ариутгагч гель
-Энхжин - Дархлаа сэргээх цай
-Vitos Цэнэг - Дархлаа сайжруулах бэлдмэл
-Гар утасны ярианы нэгж багтжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.