СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-06

Халдвар авснаасаа болж гэрийхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг хүсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Дэлхий даяар цар тахал тархсан эхэн үед европын орнуудад Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэнд амьдардаг монголчуудад хийх ажил олдохгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Тухайн үед монголчуудаа өрөвдөж, “Азиуд коронавирус биш” гэх давлагаанд нэгдээд байсан цаг саяхан. 

 Дэлхий даяар тархсан монголчуудаа өмгөөлж асан ард түмэн хажуудахаа хүртэл “хардаж” эхлэх нь тэр. Халдвартай нь батлагдан эмнэлэгт эмчлүүлж буй ээжийн хоёр хүү 14 хоног тусгаарлагдаад, олон удаагийн шинжилгээний дараа халдваргүй нь батлагдаж гэртээ иртэл байрны оршин суугчид нь эсэргүүцэж, гэрт нь оруулаагүй тохиолдол ч гарч байсан...

Монголчууд коронавирусийн цар тахалтай нүүр тулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн учир бид вирусийн талаар тодорхой ойлголттой болсон л баймаар. Гэтэл үгүй аж.

Баянзүрх дүүрэг таныг сонсож байна Call center 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө нэгэн дуудлага иржээ. 20 гаруйхан насны охин холбогдлоо.

Тэрбээр хэмээн уйлан ярьжээ.

Харин Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт хэвтүүлэн, аварсан байна. Охин халдвар аваагүй байхдаа гэр бүлдээ хэн байсан бэ, халдвар авсныхаа дараа хэн болов гэдгийг шүүхээс өмнө түүнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг нь зөрчигдөж байгаад л асуудал байна. Халдвар авснаараа бусдад гадуурхагдаад, үүнийгээ дотроо тээсээр амиа хорлох замыг сонгоод энэ хорвоогоос явсан тохиолдол гарсан байхыг ч үгүйсгэх аргагүй... 

Шинэ оны өмнө иргэд “Өдөрт зуу зуугаараа л халдвар авлаа гэх юм. Миний танилууд дунд коронавирусийн халдвар авсан хүн байна уу” гэх постыг түгээлт хийх давлагаа дэгдсэн. Магадгүй энэхүү постыг түгээсэн зарим хүн өөрөө халдвар аваад эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, ялгаварлан хадууралтад өртөхгүй гэсэндээ хүмүүс халдвар авснаа нуух тохиолдол их.

Өвөл, ойрын хавьтал болж буудалд тусгаарлагдан энэхүү явдлыг биеэр туулсан хүний хувьд хамгийн түрүүнд өөрт тохиолдож буй зүйлээ хэнд хэлэх вэ гэхээсээ өмнө хэнд хэлэхгүй вэ гэх бодол л толгойд эргэлдэж байсан. Хичнээн халдвар аваагүй нь батлагдсан ч тусгаарлалтын дараа хэн надтай хэрхэн харьцахыг урьдчилж бодсон юм. Бас “Тусгаарлалтад байх хугацаанд нэг танил маань залгаад “Наана чинь гадагшаа янз бүрийн зүйл ярьж болохгүй гэж хэлдэг юм байна уу?” хэмээн асууж байсан. Тухайн үед тийм зүйл байхгүй гэдгийг биеэр мэдэрсэн учраас хүмүүсийн толгойд халдварын хор нөлөөнөөс илүү ялгаварлан гадуурхалт гэх “тахал” илүү том байр суурийг эзэлж байгааг ойлгосон билээ.

Тэрбээр хэлэхдээ,

“Коронавирусийн халдвар авч батлагдсан тохиолдлын мэдээллийг нууцлах биш ил гаргах хэрэгтэй” хэмээн хэлж байв. Одоогийн нөхцөл байдалд мэдээллээ нууцлах нь халдвар тархах эрсдэлийг үүсгэж байгааг тэрбээр хэлсэн хэрэг. Өдөр бүр 1000-аас буухгүй шинэ тохиолдол бүртгэгдэж байхад хөл хорионы дэглэмийг сулруулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Ийм үед халдвар хаана гарсан мэдээллийг иргэдэд өгч байж л халдвараас хамгаалагдах нөхцөл байдал бий болох нь тодорхой билээ.

Нэгэн иргэн халдвар авсан талаараа мэдэж, шинжилгээ өгчээ. Ингээд батлагдаад эмнэлэг рүү явахдаа “Шинжилгээний хариу батлагдаад, эмнэлэг явлаа. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан лифтний товч, хаалганы бариул зэргээ бээлийтэй гараар бариарай” хэмээн бичээд орцондоо наагаад явжээ. Гэтэл эмнэлэгт эмчлэгдээд эргээд ирэхэд нь хөршүүдийнх нь бичсэн  “Хурдан эдгээрэй” гэх бичгүүд хаалган дээр нь наалттай байсан аж.

Мэдээллийг нууцлах тусам бусдад “хардаж, сэрдэх” нөхцөлийг үүсгэдэг бол нээлттэй, хариуцлагатай байх нь харин ч эргээд бусдын талархлыг хүлээдэг гэдгийг энэхүү үйл явдал харуулах аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.32

Үнэн зүйл бичжээ. Нууцлаад байгаа нь халдвар тарах нөхцөлийг бий болгоод байна Хэнч хаанаас ч халдварлах эрсдэл бий болчихоод байхад яагаад нууцлаад байгаа вм бэ?!!! Халдвар авсан хүн ойр орчиндоо мэдэгдэж халдвараас сэргийлэхэд нь туслах нь зөв биш үү. Иргэд мэдэхгүй байгаа учраас орцноосоо цахилгаан шатнаасаа халдвар аваад байна ш дээ.

Zochin
2 жилийн өмнө
213.55.224.207

Geriihen n ali hediin haldvar avsan l bga , shinj temdeggui uvddug haldaagch nar ch yum biluu

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.102

Бие биенээ хайрладаг ойлгодог байя. Бид цөөхүүлэхнээ шүү дээ

Иргэн
2 жилийн өмнө
64.119.19.131

Халдвар авч өвдсөн хүнийг яагаад гадуурхаад байгаан бэ? Харин халдвар хамггалалаа сайжруулж тэдэнд туслах хэрэгтэй биш үү!! Хэнч хэзээ ч халдварт өртөхөөр байна. Бүгд сонор сэрэмжтэй болж өгвөл гарахгүй, зай бариад маскаа зүүгээд гараа угаагаад вакцинаа хурдан хийлгэ! Энэ халдвараас ВАКЦИН Л ХАМГААЛНА.Мэдлэггүй мухар сүсэгтэй хүмүүс вакциныг эсэргүүцэж байгаа. Дэлхий нийтээрээ аливаа халдварт өвчнөөс вакцин хийж хамгаалдаг. ШУ д итгэж амьдар.

зочин
2 жилийн өмнө
202.9.46.207

Айж сандраад бх зүйл биш л бмаар юм. Харинч хөнгөн үёдээ тусаад авсан бол харинч дархлаа сууж бна гэсэн үг. Дахиж тусахгүй харин тээгч болохн бна лэ. Эмнэлэгээр ээжийгээ авч яваад хагалгаанд оруулж авд гээртээ гараад 1 хоноод дахиад үзүүлтэл Ковид туссан бна. Ээж бид 2 хөнгөн гэхдээ айх биш хөнгөн тусаад авсан бна. Сандрах юм ёр бгүй ээ. Ар гэр нь харинч ойлгоод дархлааг нь дэмжээд өгөөрэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.