Нэг настай охиныхоо гар дээр буцалсан халуун ус асгасан 25 настай эмэгтэйг Японы зүүн хэсгийн цагдаа нар өнгөрөгч мягмар гарагт баривчилжээ.
Гунма мужийн Такасаки хотын оршин суугч Кана Ватанабе нь уг хэргийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд охин нь уйлахаа болихгүй байсан тул хяналтаа алдсан гэж мэдүүлсэн байна. Тэрээр охиныхоо гар дээр нэг минут орчмын турш халуун ус асгасан гэж цагдаа нарт хэлжээ.
Албаныхны мэдээлснээр Ватанабе даваа гарагийн 12:00 цагийн орчимд Такасаки дахь гэртээ энэ хэргийг үйлдсэн байна. Тэрээр ус буцалгагчийн халуун усыг 17 сартай охиныхоо зүүн гар дээр асган, ноцтойгоор түлжээ.
Цагдаа нар түүнчлэн хохирогч охины биеийн байдлыг үнэлэн, тус эмэгтэй нь хүүхдээ байнга хүчирхийлдэг байсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.