СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-06

АНУ-ын сенатор Марко Рүбио, Патрик Лихи нар Монголын ардчилалд санаа зовинож буйгаа илэрхийлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

 

АНУ-ын сенатор Марко Рүбио, Патрик Лихи нар Монголд үүсээд буй улстөрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол ардчилалд санаа зовинож буйгаа илэрхийлсэн захидлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэнд уламжилжээ.  

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэн Танаа:

- Таны мэдэж байгаачлан Монгол Улс бол ардчилсан нийгмийг амжилттайгаар байгуулж чадсан онцгой нэгэн орон билээ. Ялангуяа БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр орны дунд оршдог орны хувьд, тэр тусмаа БНХАУ-ын зүгээс Монгол Улсын талаар өмнө нь өөрийн газар нутагт хамааруулж ойлгодгоо илэрхийлж байсан, одоо ч тэр бодлогоо баримталж байж магадгүй байгаа нөхцөлд Монгол Улс ардчиллаа өдий зэрэгтэй авч явна гэдэг чухал амжилт юм.

Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн ерөнхийлөгчийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх 6-р сарын 9-ний өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Эдгээр үйлдлүүдийн зарим нэгээс нь дурдвал:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яарч өөрчлөлт хийх замаар одоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд дахин оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, ерөнхийлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан эрх барьж буй намыг яаралтай тараах захирамж гаргасан явдлууд.

Дээрх үйл явдлууд дээр үндэслэн бид АНУ-ын Төрийн департаментыг оролцогч бүх талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготойгоор тэдний хооронд бие биеэ ойлголцох харилцан яриаг эхлүүлэхийг, хэнийг ч үндэслэлгүй шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг нь боогдуулахгүй байхыг, оролцох эрхтэй бүх намууд өөрсдийн тодорхойлсон нэр дэвшигчээ ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах боломжоор нь хангахыг, бие даасан шүүх засаглалыг дэмжихийг уриалж байна.

үүнчлэн АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай (USAID) хамтран ажиллаж богино хугацаагаар олон улсын ажиглагч багийг санхүүжүүлэн Монголын ард түмний сонгуульдаа саналаа өгөх боломжийг нь үгүйсгэх оролдлого гарвал баримтжуулж авахыг мөн уриалж байна.

Монголын нэр бүхий удирдлагуудад хээл хахууль өгөх, үгсэх замаар тус улсын ардчилал, хуульт ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн явуулгад дээр дурдсан үйл явдлууд Монгол Улсыг улам бүр өртөмтгий болгож байна. 2016 оны 12-р сард Дээрхийн гэгээн Далай лам Монгол Улсад айлчилсны дараа БНХАУ-ын зүгээс эдийн засгийн хориг тавих замаар Монгол Улсыг шийтгэсэн юм. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан улс төрч Цэндийн Мөнх-Оргилын зүгээс Далай ламыг дахиж хэзээ ч Монгол Улсад айлчлуулахгүй гэсэн Бээжингийн шаардлагыг олон нийтийн өмнө дэмжсэн мэдэгдэл хийсэн юм. Хүн амын олонх нь бурхны шашин шүтдэг уламжлалтай, Далай ламыг дээдэлдэг Монголчуудад энэ нь цочирдом мэдэгдэл байв. Тэрхүү мэдэгдлийг хийснээс хойш удалгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бээжин дэх сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: “Бид ХКН ба Хятадтай нэгэн замаар замнаж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна” гэж хэлжээ. МАН-ын ЕНБД үүнтэй төстэй утгатай мэдэгдлүүдийг 2021 оны 3-р сард болсон МАН-ын 100 жилийн ойн үеэр, мөн түүнчлэн ойрын жилүүдэд МАН-ын ЕНБД болон МАН-ын өндөр албан тушаалтнуудын оролцсон МАН, ХКН хоорондын хэд хэдэн албан ёсны уулзалтуудын үеэр хийсэн аж.

Ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цөм элемент хэвээр байх ёстой, ялангуяа ХКН гэх мэт авторитар хүчнүүд эдгээр үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед. Бид Монгол Улс-АНУ-ын хоорондын харилцааг бэхжүүлэх, Монголын ардчиллыг дэмжих тал дээр Тантай хамтран ажиллах арга замыг илэрхийлэхдээ таатай байх болно.

 

Хүндэтгэсэн,

 

Марко Рүбио                                   Патрик Лихи

АНУ-ын Сенатор                            АНУ-ын Сенатор

Эх сурвалж: https://www.rubio.senate.gov/public/index.cfm/press-releases?ID=BCEE23C2-4AB4-43E5-83ED-ADB3ADF9199C&fbclid=IwAR2hiyu6kVR1Vhh5Wlu3yT07UIetmH4ByhhQd5ZwNKq8uRpI7Q-U1V6D6WQ 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэн
2 жилийн өмнө
192.82.86.189

МАН үнэхээр ХКН-ын гар хөл болж, хятадуудаас санхүүжилт авч байгаа нь үнэн. Улмаар АН, МАН аль алинд нь хятадын эрлийзүүдийг оруулж, ард түмнийг хохироосон шийдвэрүүд гаргаж, зөвхөн өөрсдөө баяжих, хятадын нөлөөг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Тиймээс манай АН, МАН -ын лидер гэгддэг хүмүүст Хятадын тэргүүн комунистуудад тавьдаг олон улсын хориг тавихыг НҮБ болон АНУ-ын сенатаас хүёщсэх хэрэгтэй. Тэгвэл тэдний офшорт нуусан мөнгийг царцааж, ард түмнээ нухчин дардаг, хятад вакцинаар туршин дарамталдаг АН, МАН-ын хуйвалдаан, МАНАН, Элбэгдорж, Мие Энхболд, Хүрэлсүх, Баттулга, Н,Энхбаяр, Бат-Үүл, Багабанди нарыг барууны улсуудад нэвтрэх, офшорт хөрөнгөө нуухад нь хориг тавьж, ард түмнийг сорон мөлжиж амьдрах аргагүй болгоно.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.