Хүрээлэн буй орчныг хамгаалагчид Европын холбооны нутаг дэвсгэр дээрх хамгийн том буюу хамгаалагдсан баавгайг буудаж хороосон этгээд нь Лихтенштайн улсын ханхүү байж магадгүй хэмээн сэрдэж байна. Уг анг өнгөрсөн гуравдугаар сард Румын улсын нутагт хийсэн гэж таамаглаж байна.
Лихтенштайны ханхүү Эмануэль эмэгчин баавгайг буудаж хороох зөвшөөрөл авчээ. Гэвч түүний буудсан баавгай эмэгчин биш харин Европын холбооны нутаг дэвсгэр дээрх хамгийн том биетэй 17 настай эрэгчин Артур баавгай байсан гэж хүрээлэн буй орчныг хамгаалагчид мэдүүлсэн байна. Энэ талаар одоогоор Австрид амьдарч байгаа ханхүү ямар нэг хариу тайлбар өгөөгүй байгаа ажээ.
Румын улсын ой хамгаалагчид Артур баавгайн үхлийг мөрдөн шалгаж эхэлжээ. Одоогоор ханхүү Эмануэль Артурыг хороосныг батлах нотолгоо байхгүй байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.