УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбай дээр сууж байна. Тэдний суулт хийж байгаа Сүхбаатарын талбайн төв хэсэг рүү нэг ч хүн оруулахгүй, хэвлэл мэдээллийнхнийг ч нэвтрүүлэхгүй байсан бол өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэдэнтэй ирж уулзах үеэр хэвлэл мэдээллийнхэн яриа, тодруулга авах боломжтой боллоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Коммунист, фашистууд улс орноо хорих лагер болгож байна
-МАН бүх зүйлийг захиалж байна. Бидний авчирсан ардчилал одоохондоо байна. Тун удахгүй байхгүй болоход ойрхон байна.
Эд өөрсдөө ордны эргэлт хийхдээ талбай дээр эрийтэл гэр барьдаг. Дүүрэг бүрээс хүмүүсийг зөөж авчирч, 50 мянга төгрөг төлдөг. Гэтэл бид суулт хийхэд нэг ширхэг дулаан гудас ч өгүүлээгүй.
-Та бүхэн өөрсдөө хууль тогтоогчид атал цар тахлын хуулиа зөрчөөд байна шүү дээ?
-Эд цар тахал нэрээр үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлооо илэрхийлэх эрхийг хаан, боогдуулж байна. Коммунистууд, фашистууд улс орноо хорих лагер болгож байна. Бид нэг намын дарангуйллын эсрэг явж байна. Монголын ард түмний 30 жилийн өмнө авчирсан эрх, эрх чөлөөг сэргээхийн төлөө сууж байна.
-Монголд хоёр л асуудал биднийг дампууруулж байна. Нэгдүгээрт, шударга бус байдал, хоёрдугаарт, байгалийн баялаг цөөн хүний гарт очсон явдал.
Өчигдрийн СЕХ-ны үйл ажиллагаа бол анхнаасаа өрсөлдөгчөө захиалчихсан жүжиг байсны жишээ. 13 гишүүн нь АН-даа байна, тамга нь АН-даа байна, 21 аймаг, 9 дүүргийн бүх гишүүд нь саналаа өгсөн гээд байхад төрийн байгууллага нь гарч ирээд “АН хоёр хуваагдсан” гэж яриад байж болохгүй. Төрийн тэр эргүү түшмэлд АН хоёр хуваагдсан, гурав хуваагдсан нь ерөөсөө хамаатай асуудал биш. Төрийн албаны түшмэл захиалгаар л ийм юм ярьж байна. Энэ бол монголын нийгэм шударга ус болсныг илрхийлж байгаа л хэрэг.
Одоо сүүлдээ МАН-ын гишүүн бол гадаадад явж болно гэж ярьдаг болжээ. Ийм байж болдог юм уу.
-Таныг АН-ын бүлгийн гишүүн биш гэж С.Эрдэнэ дарга хэлж байна?
-Та бүхэн захиалгат хүний үгээр үг хийж яах вэ. Би та нарт нэг үг хэлчих үү. Би худал хэлж, хулгай хийж, хүн алж, шорон гянданд орж үзээгүй. Би МУИС-д байхдаа АН-д ороод 30 жил явж байгаа юм. Тэр хооронд С.Эрдэнэ АН-ын дарга байхдаа намайг хассан гэдэг юм.
Би АН-ын даргаар зургаан жил ажилласан. Таван удаагийн ялалт байгуулсан. Надтай юу ч яриад хэрэггүй. Ганцхан намайг нэр дэвшүүлэхгүйн тулд хассан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Жирийн иргэдийг хорьчихоод, УИХ-ын гишүүд чинь талбай дээр гарч зогсч, жагсаад байна гэдэг гомдол иргэдээс ирж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Х.Нямбаатар сайд ээлжит жүжгээ тавьж байна. Хэвлэл мэдээллийнхнийг шөнөжингөө оруулаагүй. Одоо өөрөө ирэх болохоороо хэвлэлийнхнийг оруулж, шоу хийж байна. 63 мангар тэнд хуралдаад л...Ардчилал гэдэг бол олонхын засаглал. Гэтэл танай луйварчид тэнд хүмүүсийн амыг хааж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Шударга л бай л даа Х. Нямбаатар сайд аа. Та нар арван хэдэн гэр бариад байж болдог. Бид дундаа хоёр гудас, ганц эсгий яагаад тавьж болдоггүй юм. Шударга л бай л даа.
Бид нар суухаар бичиг цаас болдог. Та нар суухаар бичиг цаас болдоггүй юм уу?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hudnii bulainuud
Төлгөн коммунист