СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жефф Безосын хөлөг долдугаар сард сансарт ниснэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазоныг үүсгэн байгуулагч, дэлхийн чинээлэг эрхэм Жефф Безос тун удахгүй буюу хоёрхон сарын дараа өөрийн компанийн бүтээсэн хөлгийг сансарт аялуулах хийх тов зарлажээ. Түүний Блю Орижин компани Нью Шепард пуужиндаа сансар судлаачид болон аялагчдын багийг бүрдүүлэн, долдугаар сарын 20-ны өдөр нисгэхээр болсон байна.

Тус багт Блю Орижин компанийн сансрын нисгэгчид багтах бөгөөд аялагчид зориулсан нэг суудлыг цахимаар дуудлагаар худалдахаар төлөвлөжээ. Тус суудал ойролцоогоор 200,000 ам.доллар, түүнээс ч өндөр үнэд хүрнэ гэж таамаглаж байна. Нью Шепардын нислэг дэлхийн тойрог замд бүрэн нийлэхгүйгээр дэд тойрог замаар ниснэ гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн тойрог замын доод хэсэгт, агаар мандлаас 100 км-т Карман шугамд хүрэх ажээ.

. Долдугаар сарын 20-нд үйлдэх нислэгт Безос өөрөө нисэх эсэхийг сурвалжлагчид асуухад тэрээр хариулт өгөхөөс татгалзсан байна. 

Чинээлэг, томоохон технологийн компаниудын өрсөлдөх гол талбар болсон сансар огторгуйн уудам орон зайд Элон Маск ирэх намар зөвхөн зорчигчдоос бүрдсэн SpaceX Dragonship хөлгөө хөөргөхөөр бэлдэж байгаа. Ялгаатай нь тус капсул дэлхийн тойрог замд нийлж, хэд хоногийн турш аялах юм.

. Өөрөөр хэлбэл сансрын буудлаас хөөрсөн шигээ эргээд аюулгүй газардах боломжтой ажээ. Хөлөг Баруун Техасын Ван Хорн дахь цөл газраас хөөрнө.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.