Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 хүүхэд бүртгүүлж, өчигдөр бүртгэлийг боловсролын үнэлгээний төвөөс хаалаа. ЭЕШ-ын зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс тодрууллаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг 70 гаруй хоногийн хугацаанд зохион байгууллаа. Энэ жил 40420 хүүхэд шалгалтад бүртгүүлснээс 8638 нь өмнөх жилүүдэд ЕБС-ийг төгссөн төгсөгч бол энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа 31782 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан бол энэ жил хамгийн олон хүүхэд төгсөж байна. Энэ жил сургуулиа төгсөж байгаа сурагчдын хувьд сүүлийн 2 жилийн турш танхимын сургалт тасарсан. Иймд ЭЕШ-ын сэдэв даалгаврын хувьд танхимаар судалсан хичээлийг шалгалтад оруулахаар болсон. Энэ ч хүрээнд төгсөх ангийн сурагчдад нээлттэй даалгаврыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад байршуулсан байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх долдугаар сарын 1-нд зохион байгуулна. Нэг ангид 12-15 сурагч сууж шалгалт өгнө. Улаанбаатар хотод 55, хөдөө орон нутагт 45 шалгалтыг байрыг бэлтгэхээр бэлтгэл ажилдаа орсон. Аль болох хүүхдүүдийг бөөгнөрөхгүй байх тал дээр анхаарч том танхимтай орох, гарах гарцыг бодолцож, сургуулийг сонгоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.