Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 940 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 932 нь дотоодод бүртгэгджээ. Үүний нь 828 нийслэлд, 104 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах найман тохиолдол батлагджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын тохиолдлын тоо 42464 болж байна. Сүүлийн 24 цагт 1308 хүн эмнэлэг болон тусгаарлалтаас гарчээ. Ингэснээр нийт 27242 хүн эдгэрээд байна.
Түүнчлэн коронавируст халдварын улмаас 12 хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар 142 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас 4878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 124 хүний биеийн байдал маш хүнд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.