АНУ-ын Юта мужид өнгөрсөн оны 11 дүгээр сард нэгэн эмэгтэй сураггүй алга болжээ. Хагас жил орчим сураггүй алга болсон эмэгтэйг хадан хавцал дундаас эсэн мэнд олсон байна.
47 настай эмэгтэй өнгөрсөн хугацаанд хаягдсан майханд өвс, хөвдөөр хооллож, голын усаар ундаалж амь зууж байжээ. Сураггүй болсон тухай дуудлага ирсний дараа АНУ-ын Ой хамгаалах газрынхан түүний машиныг олж, үүнээс хойш хэдэн долоо хоногийн турш мэргэжлийн мөрдөгчид, аврах албаныхан хайгуулаа үргэлжлүүлсэн боловч байршлыг нь тогтоож чадаагүй байна.
Харин сайн дурын хайгуулчид түүнийг амьд мэнд байж болзошгүй ул мөр олсны дараа Ютагийн шерифийн алба агаарын хайгуулыг дахин сэргээсний дүнд өнгөрсөн ням гарагт хавцлын ойролцоогоос олжээ. Азаар эмэгтэй биедээ ямар нэг бэртэл гэмтэл аваагүй ч бие нь сульдсан, жин хассан байдалтай байжээ.
Олон сарын турш өөрт байсан хүнсээ дуусгаж өвс ногоо, ургамлаар хооллож амьд үлдэх нь маш хүнд гэдгийг хайгуулчид хэлсэн байна. Түүнийг олсон даруйдаа эмнэлэгт хүргэжээ. Мөрдлөг үргэлжилж байгаа бөгөөд оюуны бэрхшээлтэй байж болзошгүй хэмээн урьдчилан таамаглаж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.