Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр/2021.05.05/ орой шийдвэр гаргаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэсэн.
Үүнээс өмнө АН-ын бүлгийн гишүүд нэр дэвшигч Н.Алтанхуягийг бүртгээгүйгэ эсэргүүцэн, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэд одоо ч өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Тэднийг талбай дээр сууж эхлэх үед цагдаа нар цар тахлын хууль сануулж, тарахыг шаардаж эхэлсэн байдаг. Улмаар дороо дэвсэж суух дулаан эсгий, нөмрөх хөнжил зэргийг нь ч хураан авч явсан билээ.
Харин өнгөрсөн шөнө ямар нөхцөл байдалд хоносон талаар нь бид сурвалжилж хүргэхээр очсон боловч цагдаагийн байгууллагаас Сүхбаатарын талбайн эргэн тойронд хамгаалалт авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв өө. Цар тахлын хууль бий.