Энэ сарын 08-наас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлуулж, шат дараатай нээхээр болсон.
Түүнчлэн хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа.
Өөрөөр хэлбэл, вакцины 2-р тунг хийлгээд 14-өөс дээш хоног болсон иргэдийн хувьд энэ сарын 22-ны өдрөөс хойш орон нутаг руу чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.