СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-05

ҮЙЛ ЯВДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД: СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэн авлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Гэвч Ардчилсан намын зүгээс хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн тул СЕХ хоёуланг нь буцааж, аль нэг нэр дэвшигчийн материалыг хүргүүлбэл хүлээн авахаа мэдэгдээд буй билээ.

Гэвч УИХ дахь АН-ын бүлэг үүнийг эсэргүүцэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарлахаа 17:00 цагийн орчимд мэдэгдсэн. Мөн ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх хүсэлтийг хүргүүлсэн. 

Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хуралдааныг 17:30 цагт зарласан.

Энэ хугацаанд СЕХ Ардчилсан намын нэр дэвшигчтэй холбоотой ямарваа нэгэн шийдвэр гаргаагүй тул УИХ дахь АН-ын гишүүд төв талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ. ажээ. Тэднийг суулт хийж эхэлмэгц цагдаагийн албан хаагчид хориглож дэвсгэр майхныг нь хураан авчээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй" хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэх тайлбарыг өгсөн юм. 

Одоогийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан, Н.Ганибал нар суулт хийж байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны шийдвэрийг хүлээж СЕХ дээр байгаа юм. 

Сурталчилгаа
  • 2021-05-05 23:40

    СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэн авлаа

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбөяр дөнгөж сая "АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ" хэмээн мэдэгдлээ. СЕХ-оос Ардчилсан намыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн юм. Өнөөдөр өглөө хоёр намын нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзаж, хоёр тал дотоод асуудлаа шийд хэмээн буцаасан. Тэгвэл асуудал шийдэгдэж СЕХ С.Эрдэнийн материалыг хүлээн авсан байна. Ингэснээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ хүлээн авах хуулийн хугацаа 00:00 цагаар дуусгавар боллоо.

    2021-05-05 20:50

    СЕХ хуралдаж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын материалыг нягталж байна

    Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан. Иймд СЕХ Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд  ирүүлэхийг мэдэгдсэн билээ. Гэвч хуулийн хугацаа дуусгавар болох гэж байхад АН нөхцөл байдлыг шийдвэрлэсэнгүй, цаашлан өлсгөлөн зарлах хэмжээнд хүрсэн тул СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралджээ.

    Хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт .

    2021-05-05 20:20

    Шаардлагатай бол УИХ-ын гишүүдийн өлсгөлөнг хүчээр таслан зогсооно

    УИХ-ын хэсэг гишүүд өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн алба хаагчид болон гишүүдийн дунд маргаан үүссэн. УИХ-ын гишүүд гишүүний биед хүрсэн, суултад ашиглах гэсэн дэвсгэрийг оруулахгүй гэсэн асуудлаар гишүүд цагдаа нартай маргасан юм. Тэгвэл энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Чинбат тайлбар өглөө.

    Тэрбээр "УИХ-ын гишүүд суулт зарласантай холбоотой иргэд нэмэгдэж ирэх магадлалтай. Нийгмийн аюулгүй байдал, нийтийн хөл хориотой холбоотой би хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийг хэрэгжүүлж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах, гэр майхан оруулах, өлсгөлөн суулт зохион байгуулах хуулийн зохицуулалттай.

    Улс орны хэмжээнд гамшгийн үед жагсаал цуглаан зохион байгуулах хориотой. Хууль эрхзүйн зохицуулалт зөрчих юм бол хариуцлага хүлээх ёстой. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалд бид нөхцөл байдал, шаардлагыг танилцуулсан. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Бусдаас давсан эрх гэж байхгүй. Гэмт хэрэг үйлдэхэд давуу байдал үүсгэдэг хууль байхгүй" гэлээ. 

    2021-05-05 20:00

    ҮАБЗ хуралдаж байна

    УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчид хандан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтийг хүргүүлсэн. Энэ дагуу Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хуралдааныг зарласан. Яг одоогоор ҮАБЗ хуралдаж буй бөгөөд хуралдааны талаарх мэдээллийг авахаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Төрийн ордон руу орсон ажээ.

    Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "СЕХ шинжээчийн дүгнэлт гаргахаар болсон гэсэн мэдээлэл авлаа. АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан тул бид улс төрийн шийдвэр гаргасан. Та бүхэн харлаа. УИХ-ын гишүүн хүртэл Төв талбайгаар явж болохгүй байна. Бид Хойд Солонгос биш. Сонгууль ардчилсан байх ёстой.

    АН хоёр тал болсон юм биш. Хуурамч тамга тэмдэг үйлдэж өгчихөөд асуудал үүсгэж байна. Бид СЕХ-д материалаа өгөөд хянуулахаар боллоо. Хянаад байх юм байхгүй. Хуурамч тамга, тэмдэгтэй, цаасан дээр бичсэн зохиолыг эрх баригчид захиалж явуулна гэдэг байж боломжгүй. Хуулийн заалтад шинжээч дүгнэх талаар заалт байхгүй. Ямартай ч материалаа өглөө. Манай хуульч ажиллаж байна. Бидэнд байгаа ганц арга нь энэ байна. УИХ-ын гишүүний биед халдах эрхгүй. С.Эрдэнийн материалыг хүлээн авах боломжгүй. Зүгээр тамга хийгээд өгчихсөн. Өрсөлдөгчөө захиалж сонгууль явуулж болохгүй" гэлээ. 

  • 2021-05-05 20:00

    2021-05-05 23:40

    СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэн авлаа

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбөяр дөнгөж сая "АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ" хэмээн мэдэгдлээ. СЕХ-оос Ардчилсан намыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн юм. Өнөөдөр өглөө хоёр намын нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзаж, хоёр тал дотоод асуудлаа шийд хэмээн буцаасан. Тэгвэл асуудал шийдэгдэж СЕХ С.Эрдэнийн материалыг хүлээн авсан байна. Ингэснээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ хүлээн авах хуулийн хугацаа 00:00 цагаар дуусгавар боллоо.

Манай хуудсыг дагаарай!

Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.112

zavkharsan yum bolj bna

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.235

гишүүн гэхээрээ цар тахалтай үед жагсах ёстой юм уу наадахь чинь гахай илүү эрхтэй гэдэг шиг юм болж байна шүү

Иргэн
2 жилийн өмнө
103.26.194.144

Солиор УИХ - ын гишүүд монголын ард иргэдийн эрх ашгийн төлөө, нэг дарангуйлагч МАН -ын эсрэг тэмцэж иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах эрхтэй..

Ард түмэн
2 жилийн өмнө
192.82.75.34

Алтанхуяг дэвших эрхтэй

Es nariig hyanag bai ch baihgui
2 жилийн өмнө
23.92.142.182

Tiimniluudee garsan hun huch baihgui. Ulburuus uhvel uhne l biz. Ugaasaa zarim n zunduu iluudel jintei gahai tsarailsan yumnuud l baina lee

Иргэг
2 жилийн өмнө
66.181.160.34

Энэ Батсуурь хэд дүгээр анги төгссөн хүн бэ ёрөөсөө юм ойлгохгүй өөрийнхөөрөө дайрсан жинхэнэ комнисст гар уу үгүй юу бүхнийг хуульгүй өөрийнхөөрөа шийдэг нэг дээрэлхүү гар байдаг тиймл юм

Иргэн
2 жилийн өмнө
66.181.160.34

Энэ Батсуурь хэд дүгээр анги төгссөн хүн бэ ёрөөсөө юм ойлгохгүй жинхэнэ комнисст маягын муйхар хүнүү өөрийнхөөрөө зүтэгдэг дээрэлхүү маягтай хүн бөхөлзөж суран драк байна дор нь ажиллаж байсан хүмүүс суль дорой байж давраасан юм бна

АН-ын анхдагч
2 жилийн өмнө
103.26.194.144

Энэ УИХ-ын гишүүд бол монголын ард түмнийг бүхэлд нь бүрэн төлөөлөх эрхтэй. Олон юм ярьж үйл ажиллагааг нь саатуулах юм бол харин ч нэг намын ДАРАНГУЙЛАЛ, КОММ-ИСТ систем тогтоосны баталгаа болно. Ард ИРГЭД БИД эрх өглөөнийхөө төлөө жинхэнээсээ босоход бэлэн байна

намтай дамбаяв
2 жилийн өмнө
202.55.188.89

алтанхуягийг дэмжиж бга уих 12 гишүүдтйг хамтад

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.9

Ер нь бол энэ асуудал элбэгдоржоос эхтэй өрсөлдөгчөа шоронд хийх,өрсөлдөгчөө захиалах үзэгдэл тэр үед ан таг дуугүй байцгаав үүнээс хойш сонгууль бүр хийхгүйгээр төрийн эрхийг барих асуудал тавигдах бизээ тэр үед майн 1 ны жагсаал болход хайрт удирдагчынхаа зургийг барьсан жагсаалын эхэнд батүүл сосорбарам нар алхаж явах нь гайхмаар зүйл биш болсон байх даа

zochin
2 жилийн өмнө
66.181.161.108

MAN ERDENE gej hund huuramch tamga gewrchilgee hevlej uguud huvvaaj hagaldag ulamjlalaa AN deer hiij hezeech negdehgui bolgoj salgalaa odoo ardchilal jivj kommunizm manalaa gants hunii daranguilal togtov odoo umchuu huraalgaad kommunizm d orood hoid solongos bolson bna tsereg tsagdaa setguulch nariig oruulahgui bgaa n medegdej bgaa biz dee erdene gedeg hunii garaar duusah tuuhtei bjee namuud tarah heregtei bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.