Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шилдэг эмэгтэй тамирчдын нэг ОУХМ Ш.Түмэнцэцэгт туслах “Нэг сэтгэл” аян өрнөж буй. Түүний дайчин, шийдэмгий, уран барилдааныг шүтэн бишрэгч ”Сутайн бор” клубынхан, тамирчин бүсгүйчүүдийн санаачилгаар өрнөсөн сайн үйлсэд УБ хот болон Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажиллаж амьдарч буй тус клубын уулчид, тамирчид нэгдэн хандив цуглуулсныг гардуулан өгчээ.
ОУХМ Ш.Түмэнцэцэг мөрөндөө бэртэл авч Тайвань улсад яаралтай мэс засал хийлгэхээр болсон. Эмчилгээг цаг алдалгүй хийлгэж чадвал тэрбээр ирэх жилийн ДАШТ болон Токиогийн Олимпийн их наадамд эх орноо төлөөлж өрсөлдөх боломжтой.
Гуравхан сарын өмнө болсон Жакартагийн Азийн наадам эхлэхийн өмнөх бэлтгэлийн үеэр бэртэл авсан хэдий ч тамирчин хүний туршлага, ур чадварыг харуулан бэртлээ умартан тэсвэр гарган барилдсаар алтан медалийн төлөө өрсөлдөж байсныг спорт сонирхогчид харсан биз ээ. ОУХМ Ш.Түмэнцэцэгтээ хурдан илааршиж, дэвжээнд төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе.
Шилдэг тамирчинд туслах хандивын данс ХААН банк 5517070000 Tumentsetseg Sharkhuu