УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, Булган аймагт очиж, уулзалт зохион байгуулсан уу?
Булган аймагт энэ сарын 3-ны өдөр буюу уржигдар коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Энэ талаар Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа "Булган суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдлыг PCR шинжилгээгээр баталгаажуулна. Уг тохиолдлын хавьтал болох хүмүүс ард иргэдийн дунд байх магадлалтай учир үйлчилгээний газраар зай бариагүй үйлчлүүлсэн хүмүүс анхааралтай байх хэрэгтэй. Булган сумын “Нутгийн зоог” хоолны газар, “Нутгийн дэлгүүр”, “Анар” дэлгүүрийн хувьд сэжигтэй тохиолдлын харьцагч бүртгэгдсэн тул урьдчилан сэргийлэх үүднээс анхааруулж байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй тохиолдлын харьцагчдыг тодорхойлохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байна" гэлээ.
Шинээр нэмж бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн зохион байгуулсан уулзалтад хамт байсан гэх мэдээлэл манай редакцид ирлээ
Нэрээ нууцалсан эх сурвалж "Ж.Бат-Эрдэнэ гишүүн Хутаг-Өндөр суманд 20 орчим хүнийг хамарсан уулзалт зохион байгуулсан гэсэн. Уулзалтад Орхон, Булган аймгаас хүмүүс очиж, оролцсон. Тэнд байсан гурван хүнээс халдвар илэрсэн гэж манай аймгаар шуугиж байна" гэсэн юм.
Уг мэдээллийг тодруулахад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ирж, тусгаарлалтын дүрэм зөрчсөн нь үнэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баяннуурын постоор нэвтэрч, Хутаг-Өндөр сумын чиглэлд явсан байна лээ. Энэ талаар надад болон аймгийн Онцгой комисст мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Хутаг-Өндөр суманд нэг хоноод, тавдугаар сарын 1-нд аймгийн төвд ирсэн гэсэн. Голомттой бүс нутгаас ирж байгаа иргэдийг долоо хоног гэрт нь тусгаарлаж байгаа. Мөн хүндэтгэн үзэх дөрвөн шалтгаантай иргэдийг л аймгаас оруулж, гаргаж байгаа. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ бүгдийг зөрчиж, ногоон бүс нутгаар чөлөөтэй зорчсон байна. Эрүүл мэндийн төвөөс тандалт судалгаа авч, шинжилгээнд хамруулах гэсэн боловч утсаа авахгүй байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Өнөөдрийн байдлаар Булган аймгийн хэмжээнд нийт 95 тохиолдол бүртгэгдсэнээс Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөрт 27, Тэшигт 6, Орхонд 7, Бүрэгхангайд 5, Бугат, Баян-Агт суманд тус бүр нэг байна. Эдгээр тохиолдлын 77 нь PCR шинжилгээгээр, 17 нь эмнэл зүйгээр батлагдаж, нэг нь Баян-Агт суманд зөөвөрлөгдсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
санаатай халдвар тараавал ялтай гээд байгаа биз дээ
С.Баяр гэж ялтанг эргэж очсон байна оээ шүү энэ сахалтай нөхөр. Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авах ёстой
АРИУНЭРДЭНЭЭ НААД САХАЛ ЧИНЬ ЧАМАЙГ БОДВОЛ АЙМАГТ МАШ ИХ ҮЙЛС БҮТЭЭСЭН ШҮҮ!! ЧИ ТЭР ТҮВШЭНБАЯР ЭНХБАТЫН НАРЫН ЗОДООНД ХАМТ БАЙСАН НОВШ ШҮҮ!!! ТҮВШЭЭ ШОРОНГООС ГАРЧ ИРЭЭД ЧАМАЙГ ЯААХ БОЛДОО?ХӨӨРХИЙ!! ЧАМД АЙМАГИЙН ЗАСАГ ҮНЭНДЭЭ Л ТОМДООД БАЙНА!! СУГА
УИХ ын гишүүд болон төрийн өндөрлөг,хууль,шүүхийнхэн өөрсдөө хуулиа биелүүлдэгүй Монголд хууль нь гууль болсон орон дэлхийд ховор байхдаа Чингис хаанаа дээдэлдэг бол төр шиг төртэй улс шиг улс байх байсан болов уу УИХ-ны сонгуулд өрсөлдөж байх үедээ их сайхан найрсаг гар хөл барьсан хүмүүс УИХ-д гарсаны дараа хэлсэн амандаа хүрдэгүй утасаа ч авдагүй захиа бичээд ч хариу өгдөггүй хүн чанаргүй хувиа хэчээсэн хүмүүс юм байна лээ тэр тусмаа Булганаас гарсан гишүүд Буланыхаа төлөө санаачилан хийж байгаа ажлыг дэмжиж туслах сэтгэл байхгүй өөрд нь хамааралгүйл бол тоохгүй байх жишээтэй ханддаг ийм л Монголд амьдар ч байна даа