СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-05-05

Жендэрийн ялгаатай байдлын индексээр Монгол улс 149 орноос 2020 онд 79 дүгээр байранд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт арга хэмжээ орон даяар цахим хэлбэрээр явагдаж байна. Уг арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид "Боловсролын салбар дах жендерийн асуудал" сэдвээр илтгэл тавьжээ.

Боловсролын салбарын өнөөгийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр санал дэвшүүлсэн байна. 

Тэр дундаа боловсролын амжилтын жендэрийн ялгаатай индексээр 153 орноос 71-т орж байгаа үзүүлэлттэй. Боловсролын салбарын суралцагчдын хүйсийн харьцаа, ЕБС-ийн бага ангид элсэх хувь адил боловч боловсролын шатлал ихсэх тусам эмэгтэй суралцагчид давамгайлдаг, эрэгтэй суралцагчийн сургууль завсардалт их байна.

Боловсролын салбар дахь ажиллагсдын хүйсийн харьцааны хувьд багш, ажилтан эмэгтэйчүүд, харин захирал, удирдах албан тушаалд эрэгтэйчүүд түлхүү ажиллаж байна.

Хүний эрхийн боловсролтой, жендерийн мэдрэмжтэй иргэн бэлтгэхийн тулд боловсролын байгууллагын бүх багш, албан хаагчдад тогтмол сургалтыг зохион байгуулах шаардлагатай, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, 2017 оны салбарын жендерийн бодлогын хэрэгжилтийг дүгнэж, цаашид хийх ажлаа ерөнхий байдлаар бус нэг бүрчилсэн байдлаар тодорхойлох, төсвийн эх үүсвэрийг заах, хариуцах нэгжийг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх шаардлагатай болохыг Комиссын гишүүн Д.Сүнжид онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.