Орхон аймгаас бие даан нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саяхан АН-ын гишүүнээр элсэж, УИХ дахь бүлэгтээ орсон билээ.
Н.Алтанхуягийг 2019 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн АН-ын намын хорооноос хөөсөн юм. Түүнийг "Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан", “Намын шинэ байр барина хэмээн хандив цуглуулсан. Уг мөнгөнөөс өөртөө “Лексус 570” автомашин авахуулсан" хэмээн буруутгасан юм.
Харин саяхан түүнийг АН-ын гишүүнээр бүртгэхдээ “Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороонд гишүүний бүртгэлтэй байсан” гэж мэдэгдэж байв.
Гэтэл түүнийг АН-ын гишүүн биш гэсэн утгатай албан бичгийг СХД-ийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Г.Очирбат Дотоод сонгуулийн хороондоо хандан илгээжээ. Тус албан бичигт, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За болио та нар
2 тамганы аль 1 нь хүчингүй нь тодорхой шдээ дотроо учраа олоочээ
Гайхаж байгаа царай юу энэ одоо :-)
Үнэн гоё үйл явдал болж байна дөө кккк
Алтанхуягаа чи мөрөөрөө л бай лдаа улс орныг бужигнуулж яах гээд байгаа новш вэ яасан шуналтай юм гишүүн болсон чинь багадаад байна уу тэнэг минь
АН хэн дуртай нь орж гхрдаг нам биш байлтай.хувиа бодож УИХ.д орчихоод ерөнхийлөгчид нэр дэвших болохоор АН хэрэгтэй гэнэ шүү яасан ухамсаргүй,тогтсон үзэл бодолгүй хүн бэ