"XXI зуун гарчихаад байхад манай зам барилгынхан замын нөхөөст данх хэрэглэсээр байна. Данхдах энэхүү ажиллагааг зөвхөн Монголоос харж болно" гэсэн шүүмжлэл саяхан цахим орчинд тархсан. Энэ талаар бид сурвалжилж, Дарь-Эхийн зам засварын ажилтай танилцан, НАЗГ-ын зам засвар ашиглалт хяналтын хэлтсийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.
Хөрс, усны нөлөөгөөр хагарсан автозамын нарийн хагарал руу шланкаар замын хар хийхэд зузаан болдог. Нарийн ажиллагаатай, чимхлүүр ажил тул данх ашигладаг гэцгээж байв. Харин энэ талаар,
НАЗХГ-ын зам засвар ашиглалт хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат:
-Замын хагарал, заадсыг нөхөх тусгай тоног төхөөрөмж бол бий. Данхаар хийх нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлдэг, цаг хождог. Данхны цорго нарийн учир нарийн заадсыг сайн нөхөж өгдөг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ha ha ha