Австралийн Крикетийн үндэсний шигшээ багийн тамирчин асан Стюарт МакГилл өнгөрсөн сард барьцаалагдаад, суллагдсан болох нь ил болжээ. Цагдаа нар уг хэрэгт холбогдсон дөрвөн хүнийг өнөөдөр /2021.05.05/ баривчилсан байна.
50 настай МакГилл өнгөрөгч 4 дүгээр сарын 14-ний өдөр Сидней хотод барьцаалагджээ. Креморн хотын захын хэсэгт алхаж явсан түүнийг хэсэг бүлэг эрэгтэйчүүд машинд суулган, авч явсан байна. Дараа нь түүнийг Брингелли хэсэгт авчран, буу тулган, хүчирхийлсэн болохыг цагдаа нар мэдээлжээ.
Энэ явдал нэг цаг орчим үргэлжилсний дараа сэжигтнүүд МакГиллыг суллан явуулсан байна. Албаныхан хоёр долоо хоногийн турш мөрдлөгийн ажиллагаа явуулан, Сидней даяар нэгжлэг хийсний эцэст дөрвөн сэжигтнийг баривчилсан аж. Сэжигтнүүд 27, 29, 42, 46 насны эрэгтэйчүүд байсан бөгөөд цагдаа нар тэднийг яллахаар бэлдэж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.