Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар вакцинжуулалты явц болон хөл хориог сулруулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа тавдугаар сарын 8-ны 06.00 цагт дуусч байгаа билээ. Тэгвэл тавдугаар сарын 8-наас эхлэн Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, Өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт буюу Улбар шар түвшинд шилжихээр болсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Улбар шар түвшинд ямар байгууллагууд ажиллах талаар журмыг дахин шинэчлэн өнөөдөр үдээш хойш УОК хуралдаж шийдэх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.