СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Меган Мэрклийн нөхөр, хүүгийнхээ тухай бичсэн ном хэвлэгдэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Сассексын гүнгийн авхай Меган Мэркл өөрийн нөхөр ханхүү Харри болон хүү Арчигийнхаа тухай бага насны хүүхдүүдэд зориулсан ном бичжээ. Түүний “The Bench” буюу “Урт сандал” нэртэй хүүхдийн ном ирэх сард хэвлэгдэх юм байна.

.

Меган номынхоо тухай тайлбарлахдаа “эцэг, хүүгийн хайр гэр бүлд ямар чухал болохыг харуулахыг хичээсэн ба аавуудын өдөрт зориулж бичсэн шүлгээр маань эхэлнэ, тэр үед бидний бяцхан Арчи мэндлээд нэг сар болж байсан” гэжээ. Түүнчлэн номын зургийг Америкийн хүүхдийн номын алдарт зураач Кристиан Робинсон усан будгаар урласан гэдгийг хэлсэн байна.

“Урт сандал” ном 3-7 насны хүүхдүүдэд зориулагдсан, 40 хуудастай байх юм. Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа гэдгээ хоёрдугаар сард олон нийтэд зарласан билээ.

Их Британийн хатан хааны гэр бүлийн цол тэмдгээ өгч, санхүүгийн хувьд бие даан амьдрахыг хүссэн Сассексын гүнгийн гэр бүл Лос Анжелест төвхнөсөн. Тэд хатан хааны гэр бүлд арьс өнгөөр ялгаварлах үзэл байсан тухай Опратай ярилцах үеэрээ сөхсөн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.