Мексикийн нийслэл Мехико хотын метроны гүүрэн гарц нурж, амиа алдагсдын тоо дор хаяж 24 болсныг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Одоо аврагчид зам дээрх төмөр, бетонон үлдэгдлийг цэвэрлэн, метроны вагонуудыг салган ажиллаж байна. Өнгөрөгч даваа гарагийн орой болсон энэхүү осол нь метроны түүхэн дэх хамгийн аймшигт ослуудын нэг болсон бөгөөд тус улсын нийтийн тээврийн системийн бүтцийн бүрэн бүтэн байдлын талаар олон асуулт гарч ирж байгаа юм.
Урьдчилсан шинжилгээгээр тус гүүрэн гарц нь бүтцийн хувьд алдагдалтай байсан гэх дүгнэлт гарсан байна. Гэвч орон нутгийн албаныхан илүү нарийвчилсан, хараат бус шалгалт хийлгэхээр Норвегийн компанийг хөлсөлжээ.
Ослын улмаас 70 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний 27 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Амиа алдсан 24 хүний 21 нь ослын газар дээр нас барсан бол бусад нь эмнэлэгт нас баржээ. Одоогийн байдлаар тэдний зөвхөн тавыг нь хэн болохыг тогтоогоод байгаа ба амиа алдсан хохирогчдын дунд хүүхдүүд байжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амарсайхны дүүжин гүүр билүү дүүжин зам билүү хэрвээ хийсэн бол үүнээс дор юм болох байсан байх шүү