СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-05

LIVE: Вакцинд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын шийдвэрээс Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг та бүхэнд дуулгая. Улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэгдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

байна" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг зарлалаа. 

Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. 

Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. . Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. 

Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. 

Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно.

Шаардагдах хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
150.129.141.240

Eserguutsej bna. Taraadag mongoo zoriulaltiin zuild ni zartsuulaach e. Hereggui shde ingej tsamaan bh

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

шал дэмий юм хийж бхын

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.