СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-05

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай шаардлага

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийгмийн Даатгалын Шимтгэлийн хувь хэмжээг бууруулахыг ажил олгогчид шаарджээ. 
7-р сарын 1-ээс эхлээд:

  • Ажилтан цалингаасаа 12,5% (НДШ)+10% (татвар)=23% төлнө
  • ААН 12,7%-ийн НДШ төлнө.

Энэ нь одоогийн бидний төлж байгаагаас 6 хувиар нийтдээ нэмэгдэж байгаа юм. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ хүргүүлэх
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай
ШААРДЛАГА

COVID-19 цар тахлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5,3%-аар агшиж, ҮСХ-оос хийсэн судалгаагаар бизнес эрхлэгчдийн 94%-ийнх нь борлуулалтын орлого буурч, 70 орчим хувь нь санхүүгийн хүндрэл, тэр дундаа ажилчдынхаа цалин, НДШийг төлөхөд хүндрэлтэй болсноос шалтгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болсон (3 удаагийн судалгаагаар энэ тоо өссөөр байсан) гэж үзэж байна.

Гэтэл УИХ-ын 2019 оны 12-р сард баталсан . Энэ хүнд цаг үед НДШ-ийн өсөлт нь ажилтан, ажил олгогчид ирэх санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж, ажлын байр цөөрөх, ажилтнуудын цалингийн хэмжээ буурах, өр зээлийн хэмжээ нэмэгдэх, татвар, нийгмийн даатгалын орлого тасалдах, төсвийн алдагдал нэмэгдэх ноцтой эрсдлүүдийг бий болгох болно.

Иймд ажил олгогчид бид дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг ШААРДАЖ байна.

Үүнд:

  1. ;
  2. Нийгмийн даатгалын сангийн дэд сан болох Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг болгох эрх зүйн орчныг бий болгож, хөгжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх;
  3. Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж шимтгэл төлөгчдөд нийгмийн баталгаагаа сайжруулах бусад сонголтуудыг бий болгох.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед бусад улс орнууд .

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

2021 оны 5-р сарын 5-ны өдөр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.