СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Билл, Мелинда нар салах тухайгаа зарлахаас өмнө өмч хөрөнгөө хуваачихсан байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн хамгийн алдартай хандивлагч хосуудын нэг Билл болон Мелинда Гэйтс нар гэр бүлээ цуцлуулж байгаа талаар мэдэгдсэн. Билл Гэйтс өнгөрсөн сарын байдлаар 146 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн гуравдахь чинээлэг эрхмээр нэрлэгдээд байгаа. Хос их хэмжээний эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө хэрхэн хуваах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Тэгвэл Билл болон Мелинда Гэйтс сангийн эзэмшигчид гэр бүлээ цуцлуулах тухайгаа олон нийтэд албан ёсоор мэдэгдэхээсээ өмнө өмчөө хэрхэн хуваах тухай тохиролцоонд хүрчихсэн байсан гэдгийг Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн тэд 1994 онд гэрлэлтээ бүртгүүлэхээсээ өмнө гэрлэлтийн өмнөх тохиролцоонд гарын үсэг зураагүй байна. Тиймээс хамтдаа амьдарсан 27 жилийн хугацаанд хуримтлуулсан эд хөрөнгөө хувааж авах тохиролцоонд хүрчээ. Одоогоор хэрхэн хуваах нь нууц хэвээр байна.

Тэдний олон сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд Вашингтон, Флорида, Вайоминг мужуудад хэд хэд бий. Хамгийн том нь Вашингтоны Медина дүүрэг дэх нуурын эргийн 127 сая ам.долларын үнэтэй тансаг харш ажээ. . Тус сан нь өнгөрсөн хугацаанд 53 тэрбум ам.долларын эрүүл мэнд, ядуурлын эсрэг тусламжийг дэлхий дахинд хүргэсэн билээ.

Хэвлэлүүдэд эргэлт буцалтгүй салах шийдвэрээ гаргасан хэмээн бичигдэж байгаа хос тус бүртээ гурван өмгөөлөгч хөлсөлсөн байна. Мелиндагийн өмгөөлөгчдийн дунд Иванка Трамптай ажиллаж байсан нэртэй эрхэм багтсан бол Биллийн Лос Анжелесаас өмгөөлөгчид хөлсөлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.